Tuesday, April 19, 2011

Баярлалаа Өстэррайх! - 19.04.2011

 ... улсад 2 жилийн өмнө яг энэ өдөр иржээ. Тэр өдөр онгоцноос буухад бороо шиврэн орж, яагаад ч юм сэтгэлд дотно санагдсан. Хүний нутагт сурахаар хөл тавьж байгаа нь анх удаа биш ч, таньж мэдэх хүнгүй, дасал болоогүй газар болохоор бүгдийг А.с эхлэн сурах ёстой байлаа. Хамгийн гол нь тэр үед миний өөртөө өгсөн, магадгүй бурхан гэж байдаг бол түүний надад зориулсан том бэлгийг задалсан юм. Тэр бэлэг намайг олон зүйлийг үзэж харах, өөрийгөө сорих боломж олгон, амьдралдаа зөв зарчим бий болгоход дэм болж, мөн бусдаас хамааралгүй байхын амтыг мэдрүүлсэн. Сонголтын үнэ цэнэ нь аз жаргал, сэтгэл хангалуун байдлаар тодорхойлогддог бол Өстэррайхыг сонгосон минь зөв гэдэгт эргэлзэхгүй байна, 2 жилийн ойн баярын мэнд! Ихь заге нохмалс даанкешөөн...^^  Let's enjoy this life!

0 comments:

Post a Comment

:
Loading...