Google adsense гэж бодох зуур
Гүүглийн зар сурталчилгааны албанд ажиллах болсон тул ойрд завгүй байгаа ;DDD Тэгж сэрүүн зүүдлэх ч яахав, хоногт хэдэн хүн тухайн зарын холбоос дээр дарахад сарын орлого айпад авах хэмжээнд хүрэх тухайд тооцоо хийсэнээ энд тавья гэж бодсон ч санаа зовоод больлоо. Миний муу блоог гэж олон өнгийн өөдсөөр нөхөгдсөн дээл шиг энд тэндээс "хуссан" англи голдуу эх сурвалжтай цахим мэдээлэлийн "хогийн сав" шиг л байх юм. Дэкарт урд өдөр нь согу хэтрүүлж, шөнө нь хормооноо гадагшлуулах ажилд дарагдаад үд дунд хүртэл орондоо дуг хийн сэрсэн ч босолгүй хэвтэхдээ
"би бодож/cэтгэж байна тэгэхээр би амьд/оршин байна" [I think therefore I am - Ich denke also bin ich.]
гэсэн гэдэг, угтаа нэг бүтэн өдрийг үр бүтээлгүй өнгөрөөгөөгүй гэж өөрийгөө зөвтгөн бодох чинь бас чухал шүү хэмээсэн юмдаг уу. Тэгэхдээ юу бодож байгаагаа огт дурдаагүй бөгөөд дурдах нь нэмэлт ажил болох байсан бололтой... эцэст нь хэлэхэд:
Би бичиж байна тэгэхээр би амьд/оршин байна - I write therefore I am - Ich schreibe also bin ich.
Амьдралынхаа хэдэн хормыг үрэн үүнийг уншсанд таньд баярлалаа...гүүглийн зар дээр дарахаа мартаж үл болно гэдгийг сануулах юун! ^_^
0 comments:
Post a Comment